Бүтээгдэхүүнийг цахим худалдаагаар авахдаа Интернетээр заавал бүртгүүлсэн (Mессэжээр бүртгүүлэх боломжгүй) байна. Зөвхөн 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай иргэн
оролцоно. Бүх худалдан авагчид буюу тоглогчид www.elotto.mn хуудсаар, зөвхөн нэг удаа бүртгүүлж, зөвхөн өөрийнхөө бүртгэлээрээ орж тоглоно. Бүртгэлийн ангилалыг тогтоох, үнэн зөв байдлыг хангах, иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэхэд xууль тогтоомжид заасан журмын дагуу бүртгэлийн хураамж авна (Бүртгэлийн хураамж 10000₮). Бүртгэлийн хураамжийн төлбөрийг аль ч тохиолдолд буцаан төлөхгүй. Тоглогчид дараах мэдээллийг бөглөнө: Овог нэр, хаяг, шуудангийн код, хот, төрсөн он сар өдөр, и-мэйл хаяг болон нууц үг. Лоттери де ла монголи ХХК нь эдгээр мэдээллийн үнэн, зөвийг хэдийд ч шалгах эрхтэй. Энэхүү өгөгдлийн сангийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан иргэн өөрийнхөө бүртгэлийг хийж, өөрийн бүртгэлтэй болно.